Язгуур Сүнсний Дуудлага ба Жамтай Нийцлийн Үнэлгээ
Үнэлгээ сонгох
Та бөглөх формоо сонгоно уу
Өмнөх тест өөрчлөгдөхгүй. Дараагийн формууд тус тусдаа бүртгэл, асуулт, хариутай хадгалагдана.
Бүртгэл
Эхлээд мэдээллээ бүртгүүлнэ үү
Facebook login хийсний дараа таны тестийн хариуг зөв хадгалахын тулд доорх мэдээллийг бөглөнө.
Албан ёсны нэр
Язгуур Сүнсний Дуудлага ба Жамтай Нийцлийн Үнэлгээ
Богино нэр: Язгуур Сүнсний Үнэлгээ
Англи нэр: Root Soul Calling & Alignment Assessment
Үнэлгээний зорилго
Энэ үнэлгээ нь хүнийг дээд, доод, сайн, муу гэж ангилах зорилготой биш.
Харин тухайн хүний язгуур, удам, өвөг дээдсийн хүч, амьдралын жам, үйлийн үр, сүнсний гэрээлэл, дотоод мэдрэмж болон энэ амьдралд хийхээр төрсөн язгуур дуудлагын чиглэлийг тодорхойлоход зориулагдсан.
- Өөрийн язгуур, удам, өвөг дээдсийн хүчээ хэр мэдэрч байгаа
- Амьдралын жам, энергийн хууль, дотоод дохиог хэр ойлгож байгаа
- Үйлийн өр, үйлийн үр, сүнсний гэрээллийн аль зураглал давамгай байгаа
- Сүнсний сэрэлтийн аль шатанд явж байгаа
- Дотоод 90%-ийн мэдрэмж, зөн совин, онгод хэр идэвхтэй байгаа
- Энэ амьдралд хийхээр төрсөн язгуур дуудлага ямар чиглэлтэй байгаа
- Цаашид юунд анхаарч, ямар замаар хөгжих хэрэгтэй
Үнэлгээний үндсэн философи
Хүн санамсаргүй төрдөггүй.
Түүний төрсөн гэр бүл, удам, газар, цаг үе, туулсан сорилт, авсан авьяас, дотоод дуудлага нь бүгд амьдралын жамтай холбоотой.
Монгол хүн бол зөвхөн өнөөдрийн нийгмийн нэг иргэн биш. Тэр бол олон зуун жилийн шалгуурыг давсан өвөг дээдсийн үргэлжлэл.
Түүний дотор зөвхөн хувь хүний дурсамж биш, удам, язгуур, байгаль, огторгуйтай холбогдох дотоод мэдлэг оршиж байдаг.
Хүн 5 мэдрэхүйгээрээ ертөнцийн зөвхөн нэг хэсгийг хардаг. Харин үлдсэн гүн мэдлэг, зөн совин, язгуур санамж, сүнсний дуудлага нь хүний дотоод ухамсар, далд мэдрэмж, сүнсний түвшинд оршино.
Үнэлгээний бүтэц
Үнэлгээ нийт 7 үндсэн хэмжүүртэй байна.
Өвөг дээдэс, удам, Монгол язгууртайгаа хэр холбогдсон бэ
Байгаль, амьдралын дохио, энергийн хуультай хэр нийцэж байна вэ
Зөн совин, далд мэдрэмж, дотоод мэдлэг хэр идэвхтэй вэ
Амьдралаа шийтгэл, сургамж, эсвэл сонгосон гэрээлэл гэж харж байна уу
Удамын хүчээ нээж байна уу, эсвэл удамын ачаанд дарагдаж байна уу
Энэ цаг үед хийхээр төрсөн ажил, үүрэг, чиглэл нь юу вэ
Мэдрэмжээ бодит үйлдэл, бүтээл, зам болгон хувиргаж байна уу
Хариулах заавар
Асуулт бүрт 0-4 оноогоор хариулна.
Нийт асуулт: 84. Хэмжүүр бүр: 12 асуулт. Нийт дээд оноо: 336.
Таны хариу